НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ААС ХАМТРАН ЗАРЛАСАН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ БОРЛУУЛАГЧ НАРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

     2022-2023 оны галлагааны улиралд /2022.09.01 – 2023.05.15/ сайжруулсан шахмал түлш борлуулах 650 цэг ажиллах бөгөөд өмнөх жил хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжүүлж ажиллана. 

   Энэхүү цахим бүртгэлээр хүсэлт илгээсэн иргэдээс шаардлага хангасан хүсэлт, материалыг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж үлдсэн 227 борлуулалтын цэгтэй шинээр гэрээ байгуулан хамтран ажиллана.

Материал хүлээн авах хугацаа:

  • 2022.08.15-ны 09:00 цагаас 
  • 2022.08.21-ны 18:00 цаг  хүртэл
  • Борлуулалтын цэг болгох байршил нь Онцгой Байдлын Газрын ISUZU FTS 33HL маркийн болон түүнтэй ижил төстэй гал унтраах автомашин саадгүй орж гарах боломжтой байх /Автомашины хэмжээ: урт 7.5 м, өргөн 2.5 м, өндөр 3.3 м/
  • Борлуулагч өөрийн эзэмшлийн газар, хашаа, байшинтай байх
  • Түрээсийн газар бол түрээслүүлэгчийн зөвшөөрөл /сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд түрээсийн гэрээ байгуулах/
  • Нэг өрхөөс нэг л хүсэлт, материал хүлээж авна.
  • Хаяг давхцсан буюу нэг хаяг дээр амьдардаг хүмүүсийн материалыг нэг хүсэлтэд тооцно.
  • Нийтийн эзэмшлийн газар дээр борлуулалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд харьяа дүүрэг болон хорооны зөвшөөрөлтэй байх
  • Борлуулалтын үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөтэй байх
  • Борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК-аас тогтоосон журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах
  • Өнгөрсөн хугацаанд зөрчил гаргаагүй байх;
  • Өмнө нь борлуулалтын цэг ажиллуулж байсан туршлагатай бол давуу тал болно.
  1. Борлуулагчаар ажиллах хүсэлт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт
  4. Үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хуулбар
  5. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт /e-mongolia нэгдсэн мэдээллийн сангаас авна/
  6. Үйл ажиллагаа нь түрээсийн хашаа, байранд явагдах бол түрээслүүлэгчээс бичгээр авсан зөвшөөрөл/гэрээ байгуулах үед түрээсийн гэрээ шаардлагатай болно/
  7. Борлуулалтын цэгийн байршил /Google газрын зураг дээр тэмдэглэнэ/
  8. Борлуулалтын цэгийн зураг /орц гарцын тодорхой харуулсан, хашаа, байшин, агуулахын зураг/
Сонгон шалгаруултанд тэнцсэн иргэд гэрээ байгуулах үед өөрийн хөрөнгөөр дараах материалуудыг худалдан авч бэлтгэсэн байна:

  • Баталгаат жин
  • Оёдлын машин /25 кг шуудайны амсар оёх/
  • Галын хор /4кг-ын гал унтраах нунтаг хор – 2ш/
  • Ухаалаг гар утас /Андройд үйлдлийн систем 5.0-ээс дээш, NFC дэмждэг/
  • Газраас хөндий байлгах поддон
  • Ус нэвтрүүлэхгүй хучлага зэргийг тус тус бэлдсэн байна.

ЦАХИМ БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА

Day(s)

:

Hour(s)

:

Minute(s)

:

Second(s)

Холбогдох мэдээллийг

7011-9400

утаснаас лавлана уу.

ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ХЭСЭГ

Борлуулалтын цэг ажиллуулах
цахим хүсэлт илгээх заавар

  •  * – тэмдэглэгээ бүхий хэсгүүдйг заавал бөглөх шаардлагатай. /Бүртгэл үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсгээ бүрэн бөглөж дуусгаад Next-товч дээр дарж дараагийн хэсэг руу шилжинэ./ Талбаруудыг бүрэн бөглөж дуусгаад ИЛГЭЭХ-товч дарж, бүртгэлээ баталгаажуулна.
  • Нөхөж бичих талбаруудыг крилл үсгээр бичиж бөглөсөн байх шаардлагатай.
  • Борлуулагчаар ажиллах хүсэлт” хэсэгт борлуулалтын цэг ажиллуулах тухай өргөдлийг гараар бичиж, зураг хэлбэрээр оруулна.
  • Бусад файл оруулах хэсэгт   ***.jpg  өргөтгөл бүхий 8mb -аас бага багтаамжтай зураг оруулна. Зургийн дүрс тод, зөв харсан байрлалтай байх шаардлагатай.
  • Борлуулалтын цэгийн орчны зураг” хэсгийн эхний хэсэгт тухайн цэгийн орц, гарцыг харуулсан, дараагийн хэсэгт доторх обьектийг харуулсан тус бүр 3 хүртлэх зураг оруулах боломжтой
  • Тайлбар” хэсэгт тухайн цэгийн талаархи давуу талын  тухай 1000 тэмдэгтэд багтаан товч бичиж оруулна. /Өмнө тухайн цэгт борлуулалтын цэг ажиллуулж байсан бол мөн давуу тал болох тул энэ талаар бичиж болно./